Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Хэргийн газраас зугтаасан хүн амины хэрэгтнийг барилаа

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад
2024-01-30

Замын хөдөлгөөнд саад учруулсан ачааны автомашины жолоочийг 160 000 төгрөгөөр торгожээ

Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар
2024-01-30

Усны газрын мэргэжилтэн Ш.Ганзоригийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Ганзоригт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар тус газрын орон тооны дээд хязгаарыг 38 хүнээр тогтоож, бүрэлдэхүүнийг харьяа яамны боловсон хүчнээс бүрдүүлэх, урсгал зардалд шаардагдах 601.3 сая төгрөгийг шийдвэрлэж байсан
2024-01-30

Өсвөр насны хүүхдийн биеийг гадаадын иргэнд үнэлүүлжээ

нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэг гарчээ.
2024-01-29

Урсгал сөрж давхисан жолоочийн жолоодох эрхийг гурван сараар хасжээ

Урсгал сөрж давхисан жолоочийн эрхийг хасжээ. Тодруулбал, иргэн “Н” нь 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Mersedes Benz маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж давхижээ.
2024-01-29

Б.Махбалын хорих дэглэмийг чангаруулах уу

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн11 жилийн хорих ял эдэлж буй Б.Махбалын ялын дэглэмийг чангаруулж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжиж байгаа. Тус хорих ангийн удирдлага Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад суллах захирамж өнгөрсөн есдүгээр сард гаргаж байв.
2024-01-29

Дайчдад зориулж "Амрыг эрье" буланг бүтээв

Энэ нь хугацаат цэргийн алба хаагчид тодорхой хугацаанд ар гэрийнхэнтэйгээ цахимаар болон үүрэн телефоноор холбоонд орж ярилцах боломжийг
2024-01-26

Махчин динозаврын толгойн ясыг худалдах гэсэн хууль бус үйлдлийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас “Э” нарын долоон иргэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын толгойн ясыг хууль бусаар олж авчээ.
2024-01-25

Н.Баатаржав: Стандартын шаардлага хангасан машинаар газ тээвэрлэдэг

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Дашваанжил” ХХК-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн өмнө стандартын дагуу шаардлага хангасан машинаар газ тээвэрлэсэн гэдгээ тодотгосон юм.
2024-01-25

Г.Ариунбуян: Иргэдийн түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөг зарцуулна

Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон дэлбэрэлтийн үеэр 60 айлын орон сууц өртсөн. Эдгээр иргэний байрыг нь засварлах хүртэлх түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдэрлэлээ.
2024-01-25

Иргэн: Хулгай хийдэг шигээ ажлаа хийгээд өгөөч

БЗД-ийн 13-р хорооны иргэд 14 дүгээр сургуулийн дэргэд байрладаг “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Арав гаруй жилийн өмнө баригдсан тус ШТС-ын асуудлыг эхнээс нь хөндөж, хөөцөлдсөн боловч үр дүн гараагүй байна.
2024-01-25

Бай буудаж байгаад сум алдаж хоёр хүн гэмтээжээ

Иймд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа иргэн Та мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу галт зэвсгийн гохыг байнга цоожилж,
2024-01-25

Амиа алдсан алба хаагчдын гэр бүлд 10 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно

Ийм нөхцөлд Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан заалтын аль өндрөөр нь тэтгэмж олгох юм байна.
2024-01-25

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шууд утас ажиллуулна

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХНХ-ын Дэд сайдаар ахлуулсан Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг шуурхай хуралдлаа. 
2024-01-25

2024 онд ОБЕГ-ын алба хаагчдын хувцас, тоног төхөөрөмжид 15 тэрбум төгрөг зарцуулна

ОБЕГ-аас гал түймрийн үед алба хаагчдын хэрэглэдэг тусгай зориулалтын хувцас, хэрэглэлийн талаар мэдээлэл өглөө. Нийт алба хаагчдын 80 хувь нь дээрх хувцас хэрэглэлээр хангагдсан байна.
2024-01-25

ТЦА: Төв талбай дээгүүр машинтайгаа явсан жолооч 4.91 хувийн согтолттой байжээ

Сүхбаатарын талбайд нэгэн иргэн машинтайгаа түрэн орж ирсэн.
2024-01-24

ТЦА: 22 настай жолооч гарцаар гарч явсан гурван явган зорчигчийг мөргөжээ

Монгол Улсын Консерваторийн зам дагуу ноцтой осол гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 36 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
2024-01-24

ЦЕГ: Гадаад улсын иргэд 300 сая төгрөгөөр мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй

Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
2024-01-24