МИАТ-т 15 жил монополчилсон “Нүхт тур” ХХК-ийнхан зууралдсаар буйн учир юу вэ
Засгийн газраас тавьсан Монголд зочлох жил буюу “Go Mongolia” зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд гадаадын зочидтой нүүр тулах байгууллага бол үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК. Төр засгаас тавьж буй зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тус компанийнхан тийзийнхээ үнийг хямдруулж, гадаадаас агаарын шинэ хөлөг авах, үйлчлүүлэгчдэдээ чанартай, аюулгүй хоол, хүнсээр үйлчлэх зэргээр үйл ажиллагаандаа шинэчлэл хийсээр байгаа юм. Гэвч төрийн өмчит тус компанид олон жил “бугшсан” шимэгчлэгчид элдэв саад тотгор учруулсаар иржээ. Үүний хамгийн тод жишээ нь “Нүхт тур” гэх нэртэй, агаарын хөлгийн зорчигчдод олгодог хоолыг нийлүүлж байсан аж ахуйн нэгжийнхний явуулга, хатгаасаар өрнөж байгаа үйл явдлууд гэхэд хилсдэхгүй. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе
2024-02-05
“Сос медика”-д давуу байдал олгосон ҮИТ-ийн даргын гомдлыг хэлэлцэхгүй
С.Соронзонболд 2022 оны нэгдүгээр сарын 14-нд ҮИТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гарган өгч, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ.
2024-02-05
Б.Ганхуягийн “Чингис хаан” банканд мөнгө угаасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор хорих ял нь багассан уу
“Нүүрсний” гэх тодотголтой, хамгийн их олны анхаарал татаж байсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 15-31-ний хооронд ажлын өдрүүдэд хаалттай хэлэлцэж, уржигдар 19.00 цаг өнгөрч байхад шийтгэх тогтоолоо танилцууллаа. Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүхийн хэлэлцүүлгийг явуулж дуусгаад зөвлөлдөн уржигдар үдээс өмнө шүүгдэгч 11 хүнийг гэм буруутайд тооцсон тогтоол гаргасан юм
2024-02-02
Ц.Анандбазарыг Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт хамтатган шүүх ёстой гэж дүгнэлээ
Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нар яллагдагчаар татаад буй билээ.
2024-02-02
Хөрөнгө завшсан хороодын Засаг дарга нарыг шалгаж дуусав
Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж хөрөнгө завшиж байсан нийслэлийн зарим дүүргийн хороодын Засаг дарга нарын хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргаар гэнэт буюу “Ковид-19” цар тахлын хөл хориотой байхад томилогдсон О.Түвшин хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон байна. Тэрбээр 2022 оны долоодугаар сараас 2023 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хорооны хэсгийн ахлагчаар Г.Ч гэдэг хүнийг ажилласан мэтээр баримт бүрдүүлж, цалинд 4.7 сая төгрөг олгосон хэмээгээд уг мөнгийг нь хувьдаа авч завшсан үйлдэлд буруутгагдаж буй аж.
2024-01-31
Ц.Амгаланбаатар хүний эрүүл мэндийг хохироожээ
Ц.Амгаланбаатар “Тагнуулын мөрдөгч нарын дарамт шахалт, эрүү шүүлтийн улмаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би ч өөрөө энэ хэрэгт холбогдолгүй” гэж ярьсан байдаг. Гэхдээ өмнө үйлдсэн, хүний амь бүрэлгэсэн болон эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулсан гэсэн хоёр ч хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж буй юм. Харин түүний бусдыг гүтгэсэн үйлдлийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон аж.
2024-01-31