“Хөгжлийн банк”-ны хэргийн болон УИХ-ын дарга асан З.Энхболд нарын шүүх хурал үргэлжилж байна
“Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн компанид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал “Улаанбаатар” чуулгын байранд үргэлжилж байна. Уг эрүүгийн хэрэгт прокурорууд нь хамтран бичсэн эсэргүүцэл, нэр бүхий 36 яллагдагчийн гаргасан гомдлуудыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 537 хавтаст хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авсан юм. Үүний дагуу энэ хэргийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу гуравдугаар сарын 7-ноос эхлэн дээрх чуулгын байранд хянан хэлэлцэж эхэлсэн юм. Эхний өдөр прокурорууд эсэргүүцлийнхээ үндэслэлийг танилцуулж, зарим өмгөөлөгч завж заалдах гомдлоо тайлбарлаад хурал завсарлав
2024-03-11
Англид ажиллаж байсан эмэгтэй дипломат ажилтныг эгүүлэн татлаа
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ-ныхан өнгөрсөн шинэ жилээр нэгэндээ халдсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, тус улсын хэвлэлд ч энэ тухай мэдээлэл нийтлэгдэж байв. Тэгвэл эл асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтныг эгүүлэн татсан аж
2024-03-07
Оргосон хүмүүжигч цасан доор нуугдаж байжээ
Багануур дүүрэг дэх нээлттэй, хаалттай хорих 427 дугаар ангид хүмүүжиж байсан хоёр хоригдол энэ сарын 4-5-нд шилжих шөнө оргож, нэгийг нь удалгүй баривчилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан оргодол Б.Ганчулууныг уржигдар шөнө 02.00 цагийн үед тус дүүргийн нутаг, Хэрлэн голын гүүр орчимд нуугдаж байхад нь олж саатуулжээ. Б.Ганчулуун эрлийнхнээс нуугдан зам дагаж явсаар нэгэн хонхорт орж цасаар өөрийгөө хучин бүгж байхад нь хууль сахиулагчид баривчилсан байна
2024-03-07
Хахууль авч, компаниудад давуу байдал олгосон татварын байцаагчид торгох ял оноов
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Амаржаргалд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх торгох ял шийтгэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн татварын зөрчлийг арилгах, системд шивсэн тайланг засварлаж байсныхаа хариуд хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Амаржаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан юм байна
2024-03-06
АРАЙ Ч ДЭЭ!!!: Цагдаагийн байгууллага үзэл бодлыг ч цагдана гэв үү
Үүнтэй холбоотойгоор “ЦЕГ ёстой галзуурчээ. Үзэл бодлоо нийтэлж болохоо байх нь”, “Хууль хэрэгжүүлдэг газар нь хувь хүний бодлыг Эрүүгийн хуулийн 13.14-т заасан “Нэр төр, алдар хүндэд халдсан” гэж үзэх нь өөрөө эмгэнэл юм аа. Хувь хүний бодлыг шүүх эрх хэнд ч байхгүй”, “ЦЕГ-ынхан уйдаад, иргэдийн бодлыг худал, үнэн гэж тамгалдаг болжээ”, “Ардчилсан Монгол Улсад хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэзээ хязгаарласан бэ” гэх мэтээр иргэд бухимдаж, шүүмжилж, зарим нь хэлэх үгээ олж ядан байв. Цаашлаад “Би ч гэсэн Ч.Лодойсамбуутай адил бодолтой байна. ЦЕГ газар миний бодлыг залруулж өгнө үү” гэсэн хошигнол ч газар авах шалтгаан боллоо.
2024-03-06
Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад оноосон ял хөнгөдсөн гэж үзэн, хорихоор болжээ
Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад нэг жил хорих ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол өчигдөр, уржигдрын үйл явдал мэтээр олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудаснууд бичих болов. Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 10-нд хоёр дахь удаагаа хэлэлцээд уг хорих ялыг оноосон юм. Б.Аззаяаг найз Г.Амартүвшинтэй хамтарч Нарны хороолол дахь гэртээ 2022 оны есдүгээр сард мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийг анх 2023 оны долоодугаар сарын 26-нд дээрх шүүх хэлэлцээд зорчих эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарласан.
2024-03-05
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженерт яллах дүгнэлт үйлдүүлэх нь
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан, нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан юм байна. Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдаж буй гэнэ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 10-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Тэдний дунд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дээрх албан тушаалтны хэрэг багтжээ.
2024-03-05