Агаарт гарцгүй нисэх буудлуудаа аялал жуулчлалын “тоглогч” болгоё
Аялал жуулчлалын улирал хаяанд ирлээ. Энэ салбарыг ха риуцсан төрийн захиргааны байгууллагынхан аялагч дын их урсгал айсуй хэ мээн хөл хөөрцөг болж , “Шинэ халаадаа өмсөөрэй , ширээний бүтээлгээ солиорой” гэх нь холгүй тур оператор, жуулчны баазуудад элдэв захиас, зөвлөмж өгч эхлэв. Харин аялал жуулчлалын салбарын гол ачааг нуруундаа үүрдэг , жаргал, зовлонг нь мэддэг хүмүүс “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж тэдний амыг таглаж байна .
Уржигдар 10 цаг 30 мин
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмийн импортод “эзэн суух”-ыг санаархав уу
Эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорих иргэдийн виз сүүлийн үед гарахгүй удааширч, заримыг нь хил дээрээс буцаасаар бай хад салбарын сайд Т.Мөнхсайхан эмийн “наймаа” хийсэн шигээ л тэдний дээгүүр “нисэж” явна. Тэрбээр сай дын суудлаа “хаяад”, БНСУ-аас эм импортлох гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тасралтгүй ажил ласан гэж байгаа. Ингэж явах даа Т.Мөнхсайхан тус улсын эмийн хэд хэдэн үйлдвэрлэгчтэй үнийн хэлцэл хийн , гэрээ байгуулсан.
Уржигдар 09 цаг 30 мин
Зөвшөөрөлгүйгээр барилга сүндэрлүүлдэг “гаж үзэгдэл” гаарлаа
Хэрэв барилгыг галд тэсвэртэй материалаар барьсан бол, хууль, журам, аюулгүй ажиллагааны дүрмийг баримталсан бол өдгөө 207 дугаар байрны 63 өрхийн 200 гаруй иргэн орох оронтой¬гоо үлдэх байсан ч юм бил үү гэж “Дүнжингарав”-ын дэлбэрэлт”-ийн хэргийг шүүх хурлын үеэр олон хүн бодсон болов уу.
2025-04-30
Уураг тархинууд гадагшаа “урссаар” л байг уу
“Уураг тархи болгон улайстал ажиллаж байж Монгол Улс хөгжинө” гэсэн чамин гоё үгийг УИХ-ын өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очсон газар бүрдээ хоолойгоо сөөтөл чангаар хэлж байлаа. Ажил, амьдралд үнэхээр бодитоор хэрэгждэг бол чаминаас гадна үнэн үг. Ачир дээрээ даанч хамгийн оюунлаг уураг тархинууд гадагшаа “гоожиж”, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин гадагшлах урсгал 2016 оноос хойш тогтмол өсөж, Монгол Улсын “Brain drain index” сүүлийн гурван жилийн дунджаар 4.2 оноотой байна
2025-04-30
Хүнд өгөөжгүй, хөгжилд нэмэргүй “дэмжих жил”-үүд
Төр засгийнхны хэлж, “тунхаглаж” буйгаар бол 2025 он эгэлгүй, их ажил, бүтээн байгуулалт ундарсан онцгой жил ажээ. Засгийн газар энэ оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгож зарласан бол нийслэл хот бүтээн байгуулалтыг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг, Боловсролын яам багшийн ёс зүйг, Нийгмийн даатгалын ерөнхий газар даатгуулагч¬ дыг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зохистой хөдөлмөр эрхлэлтийг, Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
2025-04-29
Айл мөнгө өгөхгүй бол албадан хөдөлмөртэй тэмцэхгүй нь
Манай иргэд арваннэгдүгээр сар гарангуут Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад өвөлжихөөр усны шувуудтай зэрэгцээд “нүүдэллэж” эхэлдэг. Энэ нь бараг мода болсон. Тэнд халуун дулаан уур амьсгалтай, иргэд нь богино өмд, нимгэн футволкатай өвөлждөг шахам. Харин вьетнам хүн Монголд ирэхээрээ намар, өвөл, хаварт ихээ даардаг гэж ярьсан удаатай. Олонх нь автозасварын газар, тэндэх умгар өрөө хоёрынхоо дунд эргэлдэж, нар салхи үзэхгүй шахам л амьдардаг.
2025-04-29
Төв талбайг эзэрхэх эрх Х.Нямбаатарт байхгүй
Хотын гудамжууд, гол зам дагуу, төв талбайдаа хүртэл цэцгийн мандал байгуулж, тансаглаж явсан үе нийслэлчүүд бидэнд бий. Гудамжинд гоёлын цэцэг тарьж, төсвийн мөнгийг дэмий үрлээ гэж иргэд мөн ч их шүүмжилсэн дээ. Өвлийн эхэн сард ч хагдардаггүй, анхны цасанд ч дарагддаггүй тийм гоёмсог цэцгүүдийг өмнөх хотын дарга нарын үед нийслэлд тарьдаг байлаа. Иргэд энэ үеэ эргэн санах болсон нь Х.Нямбаатар хотыг удирдсанаас хойш улаанбаатарчууд “нар үзэх “-ээ больсонтой холбоотой. Тэр юм л болбол эрх хүүхэд шиг аашлан, элдэв хэл ам таталж, нураана буулгана, хаана бооно, торгоно, хорино гэх. Сөргөсөн болгонтой “Чи юу гээд байгаа юм” гэж хэрэлдэхийг нь яана.
2025-04-29
Ложистикийн компаниудад Хөшигийн хөндий рүү нүүх таван сарын хугацаа өглөө
Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарлаж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, дагуул хот байгуулах, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг арилгах чиглэлээр томоохон төслүүдийг эхэлсний нэг нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн 102.5 км төмөр замын бүтээн байгуулалт юм.
2025-04-28
Монгол Улсыг хэн аврах вэ
УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж буй явцынхаа талаар мэдээлэл хийв. Засгийн газар бол парламентаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй, гүйцэтгэх байгууллага. Парламент хэрэгжилтэд нь хяналт тавина. Тиймээс сард нэг удаа нэгдсэн чуулганд Ерөнхий сайд болон сайд нар нь ажлаа танилцуулж, мэдээлэл өгөн, гишүүдийн асуултад хариулдаг юм. Хуулиар өөрт нь оноосон эл үүргээ гүйцэтгэж, ажлаа шалгуулж буйгаа гэвч Засгийн газрын тэргүүн мартчихжээ. Өөрийгөө Монгол Улсын төр, бүхний эзэн “хаан” хэмээн боддогоо илчлээд буруудлаа.
2025-04-28
Үеэ өнгөрөөсөн Цэнгэлдэхэд улсын наадмаа тэмдэглэхээ больё
Хоёрхон сарын дараа хүй мандлын ногоон дэвжээнд хүлэг морьдын төвөргөөн сонстож, хүүхдийн гийнгоо цангинах нь. Хүчит бөхчүүд ид хаваа гайхуулан, харваачид цэц мэргэнээ сорин, сүр хүчийг үзүүлнэ. Монгол хүн бүрийн бахархал, ондоошил, омогшил болсон, дэлхийд ганц наадам минь ингэж л эхэлдэг. Гэвч жил ирэх тусам монголчууд наадаж чадахаа больж, энэ сайхан өв соёл, үүх түүх, уламжлалаа утгыг нь алдуулан “уландаа гишгэлэх” болов. “Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн эрийн гурван наадмаа үзээд хөөр баяр, бахархал дүүрэн сэтгэгдэлтэй, ирэх жил хүртэл ярих сонинтой үлддэг асан ард түмэнд эдүгээ үнэт зүйл ч гэхээр юмгүй л болох нь байна шүү. Учир юу гэвэл, улсын баяр наадмаа бид адаглаад тасалбарын хэрүүл уруулгүй, дараалал хүлээгдэлгүй, “шагчид”-гүй, шахаагүй, тов хийтэл нь тэмдэглэж чадахаа байсан. Тиймээс үеэ өнгөрөөсөн цэнгэлдэхэд жилийн жилд л наадмын нээлт, хаалт гэж “бантан хутгадгаа” одоо больцгооё, та минь.
2025-04-28
Ромын хамбын суудалд олон хүн өрсөлдөх нь
Гэгээн ширээт (Ватикан) улсын 266 дахь тэргүүн хамба, Ромын пап Франциск католик шашны өндөр дээд суудалд 12 жил залраад хэдхэн хоногийн өмнө жанч халав. Түүний жинхэнэ нэрийг нь Жиорже Ма рио Бергаглио гэдэг байж. Тэрбээр 1936 онд Аргентины нийслэл Буэнос Айрес хотод төрсөн аж.
2025-04-25
Эрх мэдэлд “боомилуулсан” эрдмийн эрх чөлөө
Манай улсын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын “гал тогоо”-нд эрх мэдэл, албан тушаалаас үүдэлтэй хэрүүл тэмцэл, дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, хавчлага хайрлага гээд боловсрол, шинжлэх ухааны институтэд баймгүй муу муухай бүхэн нүднээс далд өдөр тутам өрнөж байдаг тухай чих халууцам үнэнийг эрдэмтэн, судлаачид, багш нарын төлөөлөл зах зухаас нь дэлгэж, илчилсээр өнөөдрийг хүрсэн.
2025-04-25
Байгалийн шинжлэх ухааныг одоо л“тордохгүй” бол байдгаа бариад ч хожимдох нь
Техник, технологийн эрин үе хэдийн эрчээ авч, хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай зэрэгцэн амьдарчбайна. Эсээ бичүүлэх, бодлого бодуулах, хүссэн мэдээллээ хурдан шуурхай олж авахын тулд “Chat gpt” тэргүүтэй хиймэл оюун ухаанд суурилсан олон төрлийн платформыг өргөнөөр ашиглах болсон. Тэр ч бүү хэл хиймэл оюун ухаанд сэтгэлээ уудлан, зөвлөгөө авах явдалэрчимтэй нэмэгдэж буй.
2025-04-23
Ядаж явган хүний замыг иргэдэд үлдээчхээч, хотын дарга аа
Хотын дарга Х.Нямбаатар иргэдийг залхуу, алхах дургүй, алд, дэлэм зайд ч автомашин хөлөглөж, замын түгжрэлийг өрддөг хэмээн загнасан нь саяхан. Юм л болбол загнаж зандарч, хэрүүл “өдөж” явдаг эрхэм дарга маань хотынхоо өнгө үзэмжийг, явган хүний зам, талбайг, хайс хашлага, гүүр, шатыг өнгөлж тордчихоод ингэж хэлсэн бол бас яая гэх сэн. Үнэндээ иргэдэд дугуй унах зам байтугай амар тайван алхах газар ч олдохоо байсан шүү дээ. Машинаа зогсоолд тавиад скүүтер, унадаг дугуйт жийх гэхээр зориулалтын замгүй. Автомашины дундуур сүлжих нь амиа хорлосноос ялгаагүй. Саарал хотынхоо энэ мэт аюул, бэрхшээл, дэд бүтэцгүйн зовлонг мээр мэддэггүй гэвэл түүн шиг худал зүйл үгүй биз ээ.
2025-04-23