Хотын соёл бие биенээ хүндэтгэж, уучлахаас л эхэлнэ. Сая гаруй хүн амтай метрополитан хотын иргэдийг найрсаг, хүндэтгэлтэй харилцдаг хотын соёлд сургаж, төлөвшүүлэх зорилготой “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг Нийслэлийн аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага, Bright Mongolia нэгдэлээс хамтран зохион байгуулах гэж байна.
Оролцогчид хүндлэх, уучлах, талархах гэсэн гурван сэдвээс сонгож, 1980*1080 Full HD форматтай, 1-10 минутын богино хэмжээний бүтээлээ энэ сарын 28-н хүртэл www.facebook.com/SmilingMongoliaMN фэйсбүүк хуудсанд байршуулж оролцох аж. Шилдэг 15 киног долдугаар сарын нэгэнд тодруулж, Хүннү кинотеатрт үзэгчдийн хүртээл болгоно.