Дэлхийн загварын хамгийн халуун цэг гэгддэг Парисын загварын шоуны алтан тайзны эзэд сонголтдоо өөрчилт, эргэлт хийснээ олон улсад зарлаад байна. Дорно дахинаас эхтэй, тансаг эрхэмсэгийн илэрхийлэл болсон гайхамшигт нэгэн гоёл тэнд түмний нүдийг мялаах болсон талаар загварын ертөнцийнхөн ам алдах болжээ. Эрхэмсэг энэ гоёл бол торго торгын дээд, хүр хорхойн утсаар сүлжсэн Тайланд торго юм. Энэ гоёл хэдэн зуун жилийн түүхэнд дорнын ард түмний эрхэм нандин нууц өв болон хадгалагдаж ирсэн түүхтэй. Цоожтой авдарт хадгалагдсан нууц тайлагдахад Төв Азид зорчиж явсан эртний европ жуулчид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн тухай тэмдэглэлүүд ч түүхийн шар хуудсанд үлджээ. Түүнээс хойш өдгөө хүртэл энэ гоёл он цагийн уртад улам өнгөжсөөр, чанар, хийцээрээ ч тод томруунаар ялгарах болсон юм.
Энэтхэг, Хятад торго дэлхийн хэрэглээнд түгээмэл байсаар ирсэн ч хүн төрөлхтөний тансаг хэрэгцээний шаардлагыг тэр бүрий хангаж өгч чаддаггүй байжээ. Учир нь нэг бол амархан сэмэрч урагдаад, эсвэл хүссэн өнгө нь олдоц муутай гээд сонголт хумигдаж багасах нь нийтлэг үзэгдэл байсан юм. Үүнээс гадна хамгийн том дутагдал нь Энэтхэг торго үрчийхдээ амархан бол Хятад торго хэвэнд орохдоо амархан, амархан үрчийх, индүүдлэг авахдаа удаан байх талтай. Суулт даахгүй өмсч явахад л үрчийчихвэл сайн гэж тооцохын учир үгүй. Иймд торгоны чанарыг ялгаж таних, түүгээр гоёхын учир шалтгааныг олох нь тансаг хэрэглээний эхлэл билээ.
Сайн торгыг ялгах хэд хэдэн арга байдгаас хоёр нь л үнэнийг олох үндсэн зам юм. Сайн торгоны утсыг шатаахад шууд үнс болон хувирдаг бол хуурамч буюу синтетик материал орсон бол утас нь шатсан ч бөөгнөрсөн хар зүйл болон хувирах нь андашгүй дээ. Харин дараагийн арга бол торгоны ард тал юм. Наанаа гялтаганасан сайхан өнгөтэй байсан ч ард тал нь сарны гадаргуу шиг энд тэндээ бөөгнөрсөн, эсвэл дефект ихтэй байвал муу торго гэсэн үг. Ийм хоёр аргаар жинхэнэ байгалийн аргаар гаргаж авсан торгыг ялгах боломжтой. Чанар муутай торго эдэлгээ даадаггүй учраас оёдолчны тэр ч өмсч байгаа хүний ч тэр тэвчээрийг барах нь гарцаагүй.
Ингэхэд, байгалийн аргаар гаргасан торго гэж чухам юуг хэлээд байгаагаа цухасхан тайлбарлая. Торго гээч энэ тансаг даавууг урлах зам хүр хорхойноос эхэлдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх.
Хятад, Энэтхэг, Тайланд зэрэг оронд үржиж амьдардаг хүр хорхой торгон утсыг өөрөө нэхдэг юм шүү дээ. Өндөглөж үрждэг энэ шавьжны авгалдайнууд (өт) нас биед хүрснийхээ дараа хүүхэлдэй үедээ бэлтгэн өөрийгөө тойруулж нимгэн, зөөлөн, цайвар өнгийн үүр шүлсээрээ нэхдэг байна. Энэ шүлс нь та бидний гоёод байгаа торгыг бүтээх түүхий эдийн оргил нь болдог.
Хүр хорхойн нэг үүр нь 1000 метр орчим торгон утсаар нэхэгдсэн байдаг гэхээр гайхамшигтай биш байна гэж үү.
Тайландын торго яагаад Парисыг хүртэл донсолгоод байгаагийн учрыг одоо задлахыг хичээе. Яагаад гэсэн энэ асуултанд хариулах хамгийн гол нууц нь гэвэл Тайландад торгыг ямар нэгэн хольц, элдэв синтетик материал эсвэл дефектгүйгээр байгалийн чанараар нь урладагт байгаа юм. Ийм ч учраас нүүр бардам бүтээлээр загварын өндөр тайзаа чимэх хүндтэй үүргээ дизайнерууд Тайланд торгонд даатгаж орхижээ. Өнгөний сонголт ихтэйгээс гадна, хамгийн гол нь үрчийдэггүй, суулт даадаг, заавал индүүдлэг шаардахгүй, хамгийн гайхамшигтай нь цэцгэн дунд байгаа мэт зөөлөн мэдрэмжийг өмссөн хүндээ өгдөг нь хүн төрөлхтөний бүх амьдралдаа хайсан тав тухыг бий болгож чадсан юм шүү.
Бас дэлхийн анагаах ухааны салбарын ноён оргилуудын нэг гэгддэг Тайландын Бумрангранд эмнэлгийн эмч, ажилтнууд Тайланд торгоор хийсэн хөх өнгийн хувцсаар жигд хувцасладаг юм билээ. Энэ бол эх орныхоо нүүр царайг илэрхийлэхийн хамт өндөр зэрэглэлийн гоёл нь Тайланд торго өөрөө гэдгийг гэрчилж буй хамгийн тод жишээ юм.
Ингэхээр гайхамшигт энэ торгыг Ази төдийгүй Парис сонгож байгаагийн шалтгааныг дахин дахин тайлбарлах нь илүүц биз ээ.
Энэхүү гайхамшигт торгыг Монголд хаанаас олж болох вэ. Энэ асуултын хариулт маш энгийн. Эрхэм та Пийсмолл их дэлгүүрийн 5-р давхар дахь Made in Thailand дэлгүүрийг зориорой.