Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сүү” ХК-ийнхан том зайрмагаар бэлэг барилаа. 200 кг жинтэй, 120 см өндөр торхтой эл зайрмагийг “Макс молл” худалдааны төвийн өмнөх талбайд болсон зайрмагны наадмын үеэр задалсан юм.
Баярт оролцсон багачууд зайрмаг амтлан, ҮДБЭЧ-ын “Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдийн жүжиг, циркийн тоглолт үзэж сонирхсоноос гадна аавууд зайрмаг идэх уралдаанд оролцож, хөгжилдлөө. Түүнчлэн энэ үеэр Монголын хамгийн том пиццаг задалсан юм. 2.5 метр диаметртэй пиццаг “Берлин бургер” түргэн хоолны сүлжээ рестораны тогооч нар хийсэн аж.
Тэд өнгөрсөн жил 2.4 метр диаметртэй пицца хийж аварга амттаныг багачуудад анх удаа түгээж байжээ.
Ж.СОЛОНГО