Монголчууд хүүхэд асрагчтай болно гэж мэдэхээс биш, нохой, муураа хүн хөлслөн харуулна гэхээр сонин сонсогдож магадгүй. Мөнгөнд санаа зовдоггүй, амьдрал хангалуун хүмүүс л гэрийн тэжээвэр амьтдаа хүнээр асруулдаг байх гэвэл үгүй. Сүүлийн үед дундаж амьдралтай британичууд гэрийн нэг гишүүн болсон нохой, муураа харуулахаар хүн хөлслөх нь элбэг болсон гэнэ. Британийн ханшаар бол нохой салхилуулагч “хөөрхөн” хөлстэй учир оюутнууд төдийгүй жирийн хүмүүс ч сохирхох болсон аж. Биед амар, зугаатай энэ ажлыг жилийн турш хийвэл 35 мянган евро халаасалж дөнгөх юм байна. Гэхдээ хүүхэд асарч буй мэт өдөржин болохгүй, хэдхэн цагаар л ажиллана.