Бэлгийн харилцааны уламжлалт бус чиг хандлагатай гэр бүлийг дэмжсэн үгийг дээр нь бичсэн бялуу хийхээс татгалзсаны учир “Ashers banking” фирмийн христос шашинт ажилчдыг Умард Ирландын шүүх 500 фунт стерлингээр торгосон байна.
Белфастын шүүхийн шийдвэрээр тэднийг бэлгийн харилцааны чиг хандлага болон улс төрийн үзэл бодлоор нь захиалагчдад ялгавартай хандсан гэж үзжээ.
Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа учир давж заалдана гэдгээ фирмийн ерөнхий менежер Дэнмел Мак-Артур мэдэгдсэн байна.