Хүрэн манжин цус төлжүүлж, судасны хана цэвэрлэхдээ гаргууд гэдгийг судлаачид баталсан. Тэгвэл Шведийн эрдэмтэд эл ногооноос хүний цус орлуулагчийг гарган авах боломжтой гэжээ. Тодруулбал, найрлага дахь протеин буюу уураг нь цусны найрлагатай 60 орчим хувь адил байдаг гэнэ. Эрдэмтэд өдгөө хүрэн манжингийн найрлага дахь уургийг донорын цустай “нэгтгэж” болох, эсэхийг судалж байгаа аж. Эхний ээлжинд гахайн цустай тэрхүү уургийг нийлэгжүүлэхээр төлөвлөжээ. Хэрэв энэ ургамлаас цус орлуулагч гаргаад авчихвал олон хүний амь аврагдаж, шинжлэх ухаанд том нээлт болох юм.