Британийн Ланкашир гүнлэгийн Блэкпул хотын амьтны хүрээлэнгийн хос орангутанг өөрсдийгөө яаж сурталчлахаа андахгүй. Хүрээлэнд ирсэн хүмүүсийн анхаарлыг татаж, элдэв амттанаар шагнуулахын тулд Саммер, Черри хоёр бичлэг хийж, зургийг нь авах үед эгдүүтэй дүр гаргаж, хөөцөлдөж, зугаатай байхаа мэднэ. Тэд сүүлийн үед гар утсаар зургаа авах ажилд тун шимтэх болжээ. Хүрээлэнгийн мэргэжилтнүүд сармагчинд гар утсаар зураг авахыг зааж өгч, даалгаврыг нь хэрхэн биелүүлж байгааг ажигладаг юм байна.