Австралийн шүүх Ж.Деппийг 10 жил хорих ял төлөвлөжээ. Учир нь тэрбээр хорио тогтоосон онцгой байдлын үед тус улсын хилээр нууцаар нохой нэвтрүүлсэн аж. Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 25-нд болсон тус улсын Сенатыни хуралдаанд энэ асуудлыг дээд шүүх оруулсан аж. Тэгэхээр удахгүй алдарт Деппийг Австралийн шүүх дуудаж болзошгүй нь. Үүнээс гадна жүжигчин эр 270.000 ам.долларын торгууль төлж, хувийн онгоцных нь нисгэгч хориотой “бараа” тээвэрлэсэн үндэслэлээр хоёр хүртэл жил хоригдох магадлалтай. Гэхдээ жүжигчний өмгөөлөгч “Депп тухайн үед “Карибын тангисийн дээрэмчид” киноны уулзалтад оролцох төлөвлөгөөгүй байсан. Охиныхоо төрсөн өдөрт очихоор Лос-Анжелес руу явж байгаад гэнэтийн урилга хүлээн авч, татгалзаж чадалгүй тэр чигтээ Австрали руу ниссэн. Хэрэв урьдчилан төлөвлөсөн уулзалт байсан бол ийм асуудал үүсэхгүй байлаа” гэж мэдээлжээ.