Их Британид явуулсан нэгэн судалгаагаар тэжээвэр амьтад гэр бүлийн хамгийн чухал гишүүн гэдэгтэй маргах аргагүй дүн гарчээ. Судалгаанд оролцогсдын бараг тал хувь нь нохой, муураа эхнэр, нөхөр, тэр бүү хэл эцэг эхээсээ ч илүү хайрладаг гэж. Олон нийтийн “Маталан” байгууллагынхны “Хамгийн дотнын төрөл садан тань хэн бэ. Хэнийг та хамгийн их хайрладаг вэ. Ах, эгчийнхээ алийг нь сонгох вэ” зэрэг асуултад олонх нь эхнэр, нөхрөө, бас нохойгоо “хамгийн хайртай” гэсэн тодотголд оруулсан байна. Санал асуулгад оролцогсдын 22 хувь нь ах, эгчийн оронд муур, нохойг илүү гэжээ. Тэгвэл британичууд “Аз жаргал гэж юу вэ” гэсэн асуултад “Гэр бүл. Эрүүл мэнд. Эдийн засгийн хангалуун байдал” гэж хариулсан байна.