Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар өгүүлсэн сургамжит симфони үлгэр “Хувдай ишигний паян”-г энэ сарын 30-нд Улсын филармонид тоглохоор болжээ.
“Хувдай ишигний паян” симфони үлгэрийг дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан 40 жилийн тэртээ, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжав зохиожээ. Үлгэрийн хүүрнэлийг хөгжмийн зохиолч Ч.Нянгар бичиж, 1983 онд ЗХУ-аасуригдан ирж ажиллаж байсан удирдаач Хохлов анх удирдан тоглуулсан байдаг.
Тэгвэл 2013 онд Улсын филармонийн симфони найрал хөгжимчид сургуулийн насны хүүхдүүдэд Замын хөдөлгөөнд зөв боловсон, соёлтой оролцоход нь зориулж сургалт танин мэдэхүйн зорилготойгоор “Хувдай ишигний паян” симфони үлгэрийг тайзнаа шинэчлэн найруулж тоглосон юм. Энэ удаа симфони найрал хөгжмийг Б.Батбаатар удирдаж, СУИС-ийн кино драмын ангийн оюутнууд оролцон тоглох аж.