Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан “Монголд тавтай морил” балетын наадам ирэх сарын 18, 19-нд манай улсад болно. Энэ наадамд оролцох бүжигчдийн нэрс хэдийнэ тодорхой болсон бөгөөд тэдний нэг нь Францад төрсөн, Испани гаралтай бүжигчин Юрий Яновский юм. Тэрбээр саяхан дэлхийн шилдэг бүжиг дэглээчид олгодог “Эрик бруни” шагналыг хүртжээ.
Канадын Торонто хотноо болсон дэлхийн бүжиг дэглээчдийн уралдааны тэргүүн шагнал “Эрик Бруни”-г үе үеийн балетын шилдэг жүжигчид хүртэж байсан түүхтэй. Рояль балетын гоцлоочоор ажилладаг Юрий Яновский “Монголд тавтай морил” наадамд орчин үеийн бүжгээр оролцох аж.