Зургадугаар сар балетын сар болох нь ээ. Балетын хөгжил сан, гавьяат жүжигчин Д.Ганхуягийн санаачлагаар Олон улсын балетын наадам манай улсад зохион байгуулагдах болсон тухай хэдхэн хоногийн өмнө түгсэн. Тэгвэл энэ буухиаг үргэлжлүүлэн Дуурь бүжгийн эрдмийн театрын авьяаслаг бүжигчин О.Ганцоож ирэх сарын 12-нд Английн үндэсний балетын компанийн гоцлооч Лауретта Саммерскарлстай хамтран А.Аданы “Жизель” балетыг гоцлон бүжиглэхээр болжээ.
Монголын балетын хөгжлийг дэлхийн төвшинд таниулсан авьяаслаг залуу бүжигчин маань сүүлийн жилүүдэд ДБЭТ-ын тайзыг эзэгнэн олон балетын гол дүрийг бүтээгээд байгаа юм.