Завханы Алдархаанаас гаралтай морин хуурын багш Ю.Дэлгэрнасан нийслэл хотноо Улаанбаатар чуулгын 108 морин хуурчийн аялгуугаа толилуулаад ирлээ.
Түүнийг Монголд анх 999, 2222 морин хуурч бэлтгэж тоглуулсан Завханы Дэлгэрнасан гэхээр хэн хүнгүй андахгүй ээ. Өнгөрсөн жил Хүүхдийн ордонд тоглолтоо хийсэн тэрээр энэ жил Улаанбаатар чуулгад 108 морин хуурчийн бүтээлээр тоглолт хийжээ.
Тоглолтын эхэнд бясалгалын Саран багш эцэг эх, сурагчдад амьдрах урлагийн талаар зөвлөгөө өгч, Завханы Ургамал сумын харъяат МУСГЗ Ж.Бямбаа "Би хаана төрөө вэ" шүлгээ уншиж, МУГЖ Завханы С.Батсүх, Х.Оюунцэцэг нар дуулсан нь тоглолтын бас нэг чимэг байлаа. Энэ үеэр БСШУЯ-аас "Хүүхэд бүрийг хөгжүүлэх" Авьяас хөтөлбөрийн Морин хуурын хөтөч багш нарт үнэмлэх, Дэлгэрнасан багшийн анхны шавь СУИС-ийн оюутан н.Мягмарсүрэнд Засгийн газрын шагнал- Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулсан байна. Сонирхуулахад Ю.Дэлгэрнасан багш өдгөө 3000-аад шавьтай юм.