Монголд гэрэл зургийн алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буй. Үүний хүрээнд эмэгтэй гэрэл зурагчид хамтран “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Тус үзэсгэлэнд нийт 13 уран бүтээлчийн бүтээл бүтээл тавигдах бөгөөд дөрөвдүгээр сарын 23-ны 12.00 цагаас “Хөх саран” галерейд нээлтээ хийх аж. “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн дөрөвдүгээр 26-ныг дуустал үргэлжилнэ.