Багачууд заримдаа учир шалтгаангүйгээр муухай аашилж, зөрүүдэлдэг. Харин Норвегийн эрдэмтдийн олон жилийн турш хийсэн судалгаа үүний шалтгааныг олж тогтоожээ. Судалгаанаас харахад бага насны хүүхэд шөнөдөө 10 цагаас бага унтах нь ааш зан, биеэ авч явах байдалд нь сөргөөр нөлөөлдөг аж.
Норвегийн Берген хотын эрүүл мэндийн төвийн эрдэмтэд 32 662 хүүхдэд зургаан жилийн турш ажиглалт хийжээ. Эрдэмтэд судалгаандаа ээжүүдийн нас, боловсрол болон жирэмсний үеийн байдал, бусад хүүхдийнх нь ааш араншин, хүүхдийн жин хүйсийг ч харьцуулж үзсэн байна. Харин эл бүгдээс үл хамаарч шөнөдөө 10 цагаас бага унтаж, эсвэл унтаж байхдаа гурваас илүү удаа сэрдэг ой хагастай хүүхдүүд таван насандаа зан төлөв, биеэ авч явах байдлын доголдолтой байгаа нь ажиглагджээ.