Хачико нэрт эзэндээ үнэнч нохой үхсэнээс хойш 80 жил өнгөрснийг нэхэн дурсах ёслол болжээ. Акита үүлдрийн энэ нохой нас барсан эзнээ галт тэрэгний буудал дээр олон жилийн турш хүлээж байснаараа хүмүүсийн сэтгэлд хоногшсон юм.
Токио хотын Шубүя галт тэрэгний буудлын ойролцоо байдаг энэ нохойн хөшөөний хажууд жил бүр болдог уг ёслолд гадаадын жуулчид анх удаа оролцсон байна.
Оролцогчид, тэдний дотор Хачикогийн эзний ач хүү болон хөшөөг урласан барималч нар нохойны хүзүүнд цэцэг өлгөжээ.
Энэ нохойд тохиолдсон үйл явдлын сэдвээр олон ном бичиж, кино хийсэн байдаг. Тухайлбал, “Хачи: Нохойн түүх” киног АНУ-ын уран бүтээлчид 2009 онд хийсэн юм. Уг кинонд Америкийн алдарт жүжигчин Ричард Гир тогложээ.
Хачико 1935 оны гуравдугаар сарын 8-нд үхсэн юм. Жил бүр сакура цэцэглэдэг үеэр буюу дээрх өдрөөс нэг сарын дараа Хачи нохойг нэхэн дурсах ёслол зохион байгуулдаг ажээ.