400 гаруй салбар дэлгүүрүүдтэй Karen Millen брэнд нь нэр хүндтэй томоохон London, LA, New York, Paris, Moscow, Dubai, Hong Kong, Melbourne зэрэг хотуудын Selfridges, Harrods, Bloomingdales, Galeries Lafayette, El Corte Ingles гэсэн дэлхийн хамгийн шилдэг, тансаг зэрэглэлийн их дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнүүдээ худалдаалдаг байна.
Уг дэлгүүр нь Central Tower-ын 2 давхарт өнгөрсөн 5 сарын 22-нд нээгдсэн ба дэлхийн 65 оронд 400 гаруй салбартай брэнд юм.
Албан ёсны дэлгүүрээ нээсэнтэй холбогдуулан 2015 оны Хавар Зуны коллекцоо танилцуулах арга хэмжээг энэ сарын 11-нд буюу бямба гаригт зохион байгуулах юм байна.
Арга хэмжээний хувьд олон улсын нэр хүнд бүхий Evok, Heneiken брэндүүдтэй хамтарч ажиллаж байгаа юм.
Дашрамд дурдахад Karen Millen-ийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнээр дэлхийн хамгийн үнэтэйд тооцогддог Porsche машиныг тэндээс үзэж, сонирхох боломжтой юм байна шүү.