Дэлхийн II дайнд еврейчүүдийг хэрхэн хоморголон устгаж байсныг өгүүлэх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол “Анна Франкийн өдрийн тэмдэглэл”. Тэмдэглэлээр нь дамжуулан танилцсан Анна Франкийг эгч Марготын хамт 1945 оны гуравдугаар сарын 31-нд нас барсан хэмээн албаны сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.
Харин тэрхүү тэмдэглэл ташаа болохыг түүхчид нотолжээ. Франкийн эгч дүүсийг гэдэсний хижиг өвчнөөр Берген Белсений хорих лагерьт нас барсан хэмээдэг боловч яг хэдийд гэдэг нь тодорхойгүй байжээ.
Аннагийн гэр бүлийнхний Амстердам дахь байшинд байсан баримтууд болон хорих лагерьт хамт байсан гэрчүүдийн ярианаас дүгнэж түүнийг 1945 оны хоёрдугаар сард нас барсан болохыг эрдэмтэд тогтоожээ.