“Монгол ньюс” компанийнхан 2022 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа. Манай байгууллагын шилдгийн шилдэг ажилтнаар “Өнөөдөр” сонины бизнес хөгжил, гадаад бодлого хариуцсан орлогч эрхлэгч Б.Баярмагнай, Тамгын газрын дарга Ц.Болормаа, Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны тоймч Ж.Сувдмаа нар шалгарлаа. Мөн шилдэг ажилтнаар “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ч.Мөнхзул, Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмон, Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага, Дизайнеруудын албаны дарга Н.Уламбаяр, Хэвлэх үйлдвэрийн дарга Д.Цэрэндаш, Улс төр, гадаад мэдээллийн албаны тоймч Б.Номин, Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны тоймч Р.Оюунжаргал, “UB post” сонины сэтгүүлч Л.Мишээл, дизайнер Б.Мөнгөнсор, unuudur.mn сайтын сэтгүүлч О.Алуунгоо нар “Монгол ньюс”- ийн шилдгээр тодорсон юм.