Авто тээврийн үндэсний төвөөс улсын бүртгэлээс хасах тээврийн хэрэгслийн жагсаалт гаргажээ. Тус төв нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалаар баталсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Уг журмын 7.2.3-т сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахаар заасан байна. Уг заалтыг үндэслэн 162 008 тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргасан бөгөөд өдгөө бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буйаж. Иргэд өөрсдийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслээАвто тээврийн үндэсний төвийн цахим хуудаснаас хайж, дээрх жагсаалтад орсон, эсэхийг шалгахыг тус байгууллагаас зөвлөжээ.