Түгжрэл, ажил, гэр гээд хүссэн газраасаа гүйлгээ хийж, төлбөр төлөх боломжийг олгодог ХААН банк санхүүгээ зайнаас удирдах ухаалаг шийдлийг үйлчилгээнд нэвтрүүллээ. Хүссэн газраасаа гар утсаа ашиглан санхүүгийн асуудлаа шийдэх боломжийг олгосон Khan Bank+ шинэчлэгдсэн аппликэйштэй танилцаж, хэрэглэхэд хэр хялбар болохыг нь сонирхоцгооё.
Та гар утаснаасаа бүх төрлийн зээлийн боломж, нөхцөлийг хараарай
Khan Bank+ шинэчлэгдсэн аппликэйшнээс цалингийн болон хадгаламж барьцаалсан зээл зэрэг өөрт хэрэгтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болжээ. Зээлийн хэмжээ, хугацаа, хүү, үйлчилгээний шимтгэл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “зээл” хэсэгт тусгаж өгсөн учир заавал салбар банкаар үйлчлүүлж, мэдээллийн ажилтны туслалцааг авах шаардлагагүй болсон байна. Мөн хэрэглээний зээл болон өөрийн кредит картын зээлжих эрхийн хэмжээний талаарх мэдээллийг авах боломжтой аж.
Өөрийн гэсэн QR кодоо үүсгээд төлбөр, шилжүүлгийг хялбараар хийж болно
Khan Bank аппликэйшны QPay хэсэгт нэвтрэн, тохиргоо цэсээс өөрийн QR кодыг үүсгэх боломжтой юм байна. Ингэснээр худалдан авалт, шилжүүлэг хийхдээ карт, нэмэлт мэдээлэл, дансны дугаар, нэр зэргийг ашиглахгүй хурдан, шуурхай үйлчилгээ авах боломжтой. Xарилцах, хадгалах дансны алинд ч QR код үүсгэх боломжтой. Фэйсбүүк, гар утасны дугаараар гүйлгээ хийж болно Дээрх аппликэйшны “утас” цэсэд хандсанаар харилцагчийнхаа гар утасны дугаараар гүйлгээ хийх боломжтой. Дансны дугаар, нэр бичих шаардлагагүй илүү хялбараар хэрэглээгээ шийднэ гэсэн үг. Үүнээс гадна Фэйсбүүк хаягаараа дамжуулан гүйлгээ хийнэ гэвэл та итгэх үү. Khan Pay хэмээх уг үйлчилгээг ашиглан фэйсбүүк бүртгэлээ холбон, хамгийн хялбараар шилжүүлэг, гүйлгээ хийгээрэй.
Давтамжит гүйлгээ, төлбөрөө өөрөө шийдээрэй
Хэрэв та зээлийн эргэн төлөлтөө сар бүр данснаасаа автоматаар татуулахыг хүсвэл И-Биллинг үйлчилгээг сонгоорой. Мөн тогтмол давтамжтай хийдэг гүйлгээгээ гар утасны аппликэйшны тусламжтайгаар хийж болох юм байна. Үүнээс гадна өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд нууц үг шаардагдахгүй учир танд хялбар санагдана.
Төрийн үйлчилгээг гар утаснаасаа
Khan Bank+ аппликэйшны тусламжтайгаар гар утаснаасаа төрийн үйлчилгээ авахад илүү хялбар болжээ. Гаалийн үйлчилгээ болон татвар төлөлтийн талаарх мэдээллийг нэг дороос авах боломжтой аж. Хүлээлгэд байгаа татварын мэдээлэл болон төлсөн татварынхаа хэмжээг харж болох нь.
Шинэчилсэн аппликэйшнийг гар утсандаа хэрхэн суулгах талаар танилцуулъя:
1. Гар утасныхаа App store болон Play store цэсээс Khan Bank+ аппликэйшнийг татах.
2. Хэрэв таны гар утсанд хуучин Khan Bank аппликэйшн байгаа бол “update” товчийг дарж, шинэчлэх боломжтой.
3. Бүртгүүлэх хэсэгт хувийн мэдээллээ оруулна. Өмнө нь интернэт болон мобайл банк үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд зайлшгүй салбарт очих буюу вэбээр ханддаг байсан бол одоо аппликэйшний тусламжтай шийдэх боломжтой.
4. Бүртгэл хийсний дараа карт, төлбөр, төрийн үйлчилгээ, шилжүүлэг зэрэг шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дороос аваарай.