Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалаг зарцуулах төдийгүй санхүүгийн мэдлэг боловсролыг гэр бүл болон нийгэмд хуваалцах зорилго бүхий “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд “Суралц, хуримтлуул, өсгө” уриан дор нээлтийн арга хэмжээгээ цахимаар зохион байгууллаа. Гурван долоо хоногийн турш үргэлжилж, 4-р сарын 12-нд өндөрлөх тус аяны хүрээнд бэлтгэсэн зөвлөмжийг танилцуулж байна.
- Халаасны мөнгө гэж юу вэ?
Хүүхдүүд ихэвчлэн 7-17 насандаа анх мөнгөтэй харьцах буюу санхүүгийн харилцаанд орж эхэлдэг. Энэ үеэс эхлэн хүүхдэдээ санхүүгийн тухай мэдлэг, ойлголтыг зөв, цэгцтэй сургах нь чухал. Үүний тулд та тэдний хэрэгцээнд тохирсон халаасны мөнгө өгч эхлэх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, хэрхэн зөв зарцуулах, хадгалах зэрэг санхүүгийн чухал ойлголтууд болон сахилга баттай болоход ихээхэн тус болдог.
2. Хүүхдэд хэзээ халаасны мөнгө өгөх нь тохиромжтой вэ?
Хүүхдэд хэдэн настайд нь халаасны мөнгө өгөх нь тохиромжтой тухай албан ёсны хариулт байхгүй ч таны хүүхэд дараах зүйлсийг ойлгож, энэ сэдвийн хүрээнд ярилцаж байвал халаасны мөнгө өгч эхлэх боломжтой юм.
Үүнд:
- Ямар нэг зүйл худалдан авахын тулд мөнгө төлдөг;
- Мөнгө үрэхээс илүү хадгалах нь чухал;
- Өнөөдөр бүх мөнгөө үрээд дууссан бол дахин халаасны мөнгө өгөх хүртэл мөнгөгүй байх болно;
3. Хэр хэмжээтэйг өгөх вэ?
Энэ нь тухайн өрхийн орлого, хүүхдийн нас болон бусад хүчин зүйлсээс хамааран эцэг эхчүүдийн өөрсдийн шийдвэр юм. Хамгийн гол нь хүүхдэдээ хэд хоногт хэдэн төгрөг өгөх вэ гэдгийг тодорхой байлгах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөрөө мөнгөө хэрхэн зарцуулах болон хэдийг нь хадгалах вэ гэдгээ төлөвлөж чаддаг болно.
4. Хариуцлага ба оролцоо
Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ мөнгөний үнэ цэнийг ойлгуулах, ажилд сургах үүднээс халаасны мөнгө авахын тулд гэрийн ажилд туслах хэрэгтэй гэсэн болзол тавьдаг. Жишээлбэл: Хүүхэд тань амралтын өдрүүдэд өөрт тохирсон гэрийн ажил (тоос арчих, шал угаах, хувцас угаах гэх мэт) хийснээр ирэх долоо хоногийн халаасны мөнгөө бүрэн авах эрхтэй болно.
5. Ач холбогдол
Хүүхдэд халаасны мөнгө өгөх нь олон талын ач холбогдолтой. Учир нь хүүхэд өөрийн мэдлийн мөнгөө зөв зохистой зарцуулснаар сахилга баттай байх, төлөвлөх зэрэг ур чадварт өөрийн хэрэглээнд тулгуурлан суралцдаг байна.
Үүнд:
- Мөнгөний үнэ цэнэ;
- Хөдөлмөрийн үнэ цэнэ;
- Зохистой зарцуулалт;
- Хадгалах чухал;
- Зээлсэн мөнгөө эргэн төлөх;
6. Танд л гэж хэлэхэд
- Та яагаад халаасны мөнгө өгч байгаа болон юунд зарцуулах боломжтойг тайлбарлаж өгснөөр таны хүүхэд зөв зарцуулахад суралцана. Яг л дэлгүүрээс бараа авахад хэрэглэх заавартайгаа ирдэгтэй ижил.
- Хүүхдэдээ халаасны мөнгөний хэдэн хувийг хадгалах, аль хэсгийг нь амттанд зарцуулах тухай зөвлөгөө өгөөрэй. Магадгүй энэ тухай хамтдаа төлөвлөгөө гаргаж, тэмдэглэл хөтөлсөн ч болно шүү дээ. Энэ нь та хоёрыг хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж ч болж мэдэх юм.
- Хэрэв таны хүүхэд сар бүр авдаг тогтсон мөнгөнөөсөө илүүг хүсвэл, та яагаад түүнд зээл өгч болохгүй гэж? Гэхдээ мэдээж эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр тохироорой. Ингэвэл хүүхэд тань мөнгө зээлэх болон хэрхэн эргэн төлөх тухай ойлголттой болж, санхүүгийн харилцаанд суралцах юм.
7. Онцлох үйлчилгээ
Хүүхдэд зориулсан олон төрлийн санхүүгийн үйлчилгээг банкууд санал болгодог. Тухайлбал, ХААН Банкнаас эцэг эхчүүд, хүүхдэд зориулсан Teen картыг онцолж байна. Та энэхүү картыг хүүхдэдээ авч өгснөөр Teen багцын үйлчилгээнүүд болон хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.
Үүнд:
- Хадгаламжийн дэвтэр үнэ төлбөргүй нээлгэх;
- Teen лояалти хөтөлбөр, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах;
- “Ухаалаг мэдээ үйлчилгээ” ашиглан гүйлгээний мэдээлэл авахад нэмэлт төлбөргүй;
- ХААН Банкны АТМ-аар гүйлгээ хийхэд хураамжгүй;
Та хүүхдэдээ зориулан Teen багцыг авч өгснөөр мөнгөний зарцуулалтыг нь хянахаас гадна санхүүгийн боловсролд нь томоохон хөрөнгө оруулалт болно. Мөн цар тахал нүүрлэсэн үед бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалах боломжтой.