Өтгөн хатах зовиур нь бидний ажил амьдралд үргэлж тохолддог. Зарим хүн өтгөн хаталтаа зогсоохын тулд байнга эм хэрэглэдэг бөгөөд тэрийгээ ч амьдралдаа хэвшүүлчихдэг. Хэдийгээр эм нь хүний зовиурыг эмчилдэг ч нөгөө талаараа гаж нөлөөллийг үзүүлэх нь олон. Тухайлбал, гэдэс базлах, ходоод өвдөх, дотор муухайрах, ам хатах, аманд эвгүй амт амтагдах, гүйлгэх гэх мэт. Иймд уншигч танд эмний оронд өтгөн хаталтыг зогсоох хялбар бөгөөд таатай жорыг танилцуулъя.
Таны мэдэх ёстой зүйл:
- Өтгөн хатах гэдэг нь хүндээр бие засах нь цөөрөх, гэдэсний суллах үйл ажиллагаа бие зориуртай болохыг хэлнэ.
- Мөн Шингэн бага уух,
- Бага идэх,
- Хөдөлгөөн багасах,
- Зарим эм өтгөн хатаадаг,
- Өвчний улмаас өтгөн хаталт үүсдэг.
Орц:
1. Гэдэс цэвэрлэх цай 4 ширхэг (Ихэнх эмийн сангуудад худалдаалж байгаа)
2. 500 гр хар чавга
3. 500 гр үзэм
4. 500 гр чангаанз
5. 1 аяга элсэн чихэр
6. 1 аяга жүүс (Ямар ч төрлийн жүүс байж болно)
Жич: Хэрэв танд хар чавга, чангаанз олдохгүй бол дан үзмээр хийж болно. Тэгвэл мэдээж үзэм 1.5 кг орно гэсэн үг.
Бэлдэх арга:
1. 2 аяга буцалсан усанд цайгаа дүрээд 5 минут байлгана.
2. Дараа нь цайгаа шүүж аваад жимсээ хийгээд сайтар хольж хутгаад 5 минут буцалгана.
3. Үүний дараа элсэн чихэр, 1 аяга жүүсээ хийж сайтар хольсны дараа хөргөнө.
4. Дээрхи зүйл маань жимсний чанамалтай адил болно.
5. Муудахаас сэргийлж хөргөчинд хадгалах хэрэгтэй.
Хэрэглэх арга:
1. Өдөрт 1-2 халбага хэрэглэнэ. Гэхдээ энэ бол тогтсон тун биш гэдгийг санаарай. Та өөрөө тохируулж ихэсгэж бас багасгаж болно.
2. Талхан дээр түрхэх, халуун усанд хутгаж уух, ер нь ямар ч байдлаар хэрэглэж болно. Яагаад гэвэл бидний хэрэглэж заншсан жимсний чанамалтай адил тул та ямар ч аргаар хэрэглэсэн болно.
Нойргүйдэх үед авах арга хэмжээний тухай зөвлөмж
Таны мэдэх ёстой зүйл:
- Нойргүйдэл нь сэтгэлийн тавгүй байдал айх, сэтгэл түгших, гутрах зэргээс үүсэж болно
- Мөн өвдөлт болон бусад биеийн зовиураас үүсдэг
- Сэтгэц нөлөөт эмийг замбараагүй удаан хэрэглэснээс болж мөн нойргүйдэж болно
Авах арга хэмжээ:
- Унтах цагтаа орондоо ор
- Унтахаас 4-6 цагийн өмнө архи, кофе, чихэр ихтэй зүйлийг аль болох хэрэглэхгүй байх
- Унтахаас өмнө хөнгөн дасгал хийж занших
- Унтах ор тохилог эвтэйхэн байх
- Унтах өрөөний агаар хүний биеийн температурт тохирсон байх бөгөөд хэт халуун, хэт сэрүүн биш, агааржуулалт сайтай байх
- Дуу чимээгүй, аль болох бага гэрэлтэй байх
- Унтахын өмнө халуун сүү, банантай ундаа уух
- Тайвшруулах үг хэллэг хэрэглэх
- Боломжтой бол халуун ваннд орох, ном унших
- Өөрийн хамгийн тааламжтай байрлалд хэвтэх
Зөвлөгөөг “Гурван гал” эмнэлгийн сувилагч С.Уранцэцэг, Д. Мөнхболор, Д.Баянжаргал, С.Наранцацрал, Б. Наранцацрал нарын багаас бэлтгэлээ.