Гэрэл зураг: Г.Аргуужин
Гал усны гашуун зовлон хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдгийг хүн бүр л мэддэг. Гэнэтийн ийм аюул хэдхэн хоногийн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр 5-нд Сүхбаатар дүүргийн VIII хорооны 34б байрны оршин суугчдад тохиосныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлсэн билээ.
Энэ ослын улмаас учирсан хохирлыг барагдуулахын тулд тус компанийн Нөхөн төлбөрийн алба түргэн шуурхай ажиллаж, гал гарсан даруйд тухайн байранд очиж галд өртсөн айлуудын хохирлыг баталгаажуулжээ
Уг орон сууцны барилгын дөрөвдүгээр давхрын айлын тагтан дээр гал гарсны улмаас 11 дүгээр давхар хүртэлх айлуудын гадна талын дулаалга шатаж хохирол учирсан юм. Онцгой байдлын албаныхан нэг цаг 20 минутын турш ажиллаж тухайн галыг бүрэн унтраасан бөгөөд гал гарсан шалтгааныг нарийвчлан тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа аж.
Оршин суугчдын мэдээлснээр дээрх 34б байр нь 2013 онд ашиглалтад орсон агаад зарим айл өрх нь “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн орон сууцны сайн дурын даатгалд хамрагдсан тул хохирлоо барагдуулахаар болсон байна.
Энэ ослын улмаас учирсан хохирлыг барагдуулахын тулд тус компанийн Нөхөн төлбөрийн алба түргэн шуурхай ажиллаж, гал гарсан даруйд тухайн байранд очиж галд өртсөн айлуудын хохирлыг баталгаажуулжээ. Галд өртсөн айлуудад ихэвчлэн тагтны вакуум хаалга, цонх шатаж, байрны хана, таазанд тортог үүссэн зэрэг хохирол учирчээ. Оршин суугчдын сэтгэгдлээс хуваалцлаа.
Иргэн Б.Пүрэвсүрэн: “Хүргэнийх маань энэ байранд оршин суудаг юм. Би зээ нараа харж өнждөг. Тухайн өдөр хүүхдүүдээ салхилуулаад гадаа байж байтал гал гарсан. Манай хүүхдүүд 2017 оноос хойш “Улаанбаатар хотын даатгал” компанийнхантай гэрээ байгуулан харилцаж байсан юм. Сүүлийн гурван жил дараалан тус компанийн даатгалд даатгуулж байсан учраас манай хохирлыг 100 хувь төлж барагдуулахаар болоод байна. Байраа, амь нас, бусад эд хөрөнгөө даатгуулах нь иймэрхүү гамшиг, осол тохиолдоход маш чухал юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. Даатгалынхаа ач холбогдлыг энэ өдрүүдэд ойлгож, учирсан хохирлоо бүрэн барагдуулж авч байгаадаа баяртай байна. Хохирлыг маань шуурхай шийдвэрлэн өгч байгаад тус компанийн ажилтнуудад талархаж буйгаа илэрхийлье” гэсэн юм.
Иргэн Б.Мижиддорж: “Хэд хоногийн өмнө дөрөвдүгээр давхрын айлын тагтан дээр юм шатсанаас болоод манай байрны оршин суугчдад хохирол учирлаа. Манайх 34б байрны долдугаар давхарт байдаг юм. Галаас болж тагт, хаалга, цонх, түүний дээр байсан эд хогшил маань шатаж хохирол учирсан. Өвөл хаяанд ирсэн энэ үед бид хохирлоо хэрхэн барагдуулах талаар бодож, сэтгэл санаа тавгүй байв. Гэтэл манайх сүүлийн 3-4 жил “Улаанбаатар хотын даатгал” компанид даатгуулсан байсан юм билээ. Бид ч үүнийгээ анзаараагүй. Байрны мөнгөн дээр гарсан төлбөрийг нь төлөөд л явж байсан. Түүнийхээ үр ашгийг хүртэж, манайд учирсан хохирлыг “Улаанбаатар хотын даатгал” компаниас 100 хувь барагдуулахаар шийдвэрлэсэнд иргэн хүний хувьд, даатгуулагчийн хувьд маш их баярлаж байна. Ийм гэнэтийн осол, эрсдлийн үед шуурхай ажиллаж хохирлыг барагдуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн тус компанийн хамт олонд баярлалаа гэдгээ хэлье. Иргэддээ хандаж хэлэхэд, аливаа гэнэтийн осол, гамшгаас учирсан хохирлыг барагдуулахад даатгал хэрэгтэй юм байна шүү гэдгийг захья” хэмээв.
34б байрны оршин суугч Г.Энхчимэг: “2019 оны арваннэгдүгээр сарын 5-нд энэ байранд гал гарч, манайх нэлээд өртсөн юм. Би 10 гаруй жил “Улаанбаатар хотын даатгал”-д даатгуулж хэвшсэн хүн. Өмнөх байрандаа ч, энд ч ороод даатгал хийлгэж байсан. Үүнийхээ үр дүнд галын аюулаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авч байгаадаа баяртай байна” гэлээ.
Хүний амьдралд хэдийд ч тохиолдож болох аюулы урьдчилан харах боломжгүй, дээрх шиг гэнэтийн тохиолдол их байдаг учраас тухайн эрсдлийн хохирлыг даатгалын байгууллагад шилжүүлэх боломжтой. Тиймээс иргэн бүр даатгалын ач холбогдлыг мэдэрч, ойлгон, үр шимийг нь хүртэж, тохиолдож болзошгүй аливаа эрсдлээс хамгаалах ёстой билээ.