Монголын хамгийн анхны таван одтой зочид буудал болох “Улаанбаатар Зочид Буудал” нь Санхүүгийн албаны даргын ажлын байранд сонгон шалгаруулалт хийж байна.
САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГЫН АЖЛЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
- Компанийн санхүүгийн менежментийг төлөвлөх, зохион байгуулах, хянах, шалгах, тайлагнах буюу санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг хариуцан ажиллах;
- Бизнесийн санхүүгийн ирээдүйн төлөв байдлыг урьдчилан таамаглах, эрсдэлийг тооцоолох, үнэлэлт дүгнэлт өгөх;
- Урт хугацааны эдийн засгийн үр ашиг, зардлын төсөв төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх;
- Төсвийн хуваарилалтыг хийх, мөнгөн урсгалын төлөвлөгөө, тайлан гаргах, хянах;
- Татварын тайлан тооцоо, бүртгэлийг хариуцан, нэгтгэн гүйцэтгэх;
- Компанийн санхүүгийн албыг өдөр тутмын удирдлагаар хангах.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Эдийн засаг, санхүүгийн шинжилгээ, судалгаа, дүгнэлт, хийх, мэдээлэл боловсруулах чадвартай;
- Бизнесийн чиглэлд төлөвлөн зохион байгуулах, тайлагнах чадвартай;
- Мэргэжлээрээ 6-аас дээш жил ажиллаж байсан, үүнээс 2 ба түүнээс дээш жилд нь удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай;
- Бодлогын, бичиг баримт боловсруулах өндөр чадвартай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх зэрэг.
Хэрэв та дээрх чиг үүргийн хүрээнд тавигдах шаардлагуудыг хангаж байвал Bayasgalannyam@gmail.com болон Gsaruul95@gmail.com хаягаар өөрийн ажлын анкет болон CV-гээ илгээнэ үү. Ажлын байрны сонгон шалгаруулалтын талаар 91119793, 91229229 дугаараас авна уу.