Морин тойруулгын ДАШТ ОХУ-ын Москва хотноо болсон билээ. Тус тэмцээнд Монголын баг тамирчид гурван мөнгө, нэг хүрэл медаль авч багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлжээ. Тэд өчигдөр эх орондоо ирсэн юм.
Энэ талаар СТА, циркийн багш дасгалжуулагч Д.Ариунболд “Монгол Улсын тамирчид байлдааны болон энгийн тус тус зургаан төрөл, нийт 12 төрлийн тэмцээнд оролцсон. Морьдоо авч явах боломжгүй байдаг учир тухайн тэмцээн болж буй газраасаа сонгодог. Иймд багагүй хүндрэл гардаг болохоор тамирчдаас өндөр ур чадвар шаарддаг юм.
Тэмцээний гар бууны гурван бай, сэлмээр зургаан үзүүлбэр, жадны зургаа, нум сумны зургаан байны төрөл чамгүй өрсөлдөөнтэй болдог” хэмээв.
Ташрамд дурдахад, энэхүү тэмцээн 2016 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа аж.