“Хамгаалагдсан Ирээдүй” төслийн шилдэг санааны уралдаан өнөөдөр эхэллээ. Уг үйл ажиллагааг Албан Журмын Даатгагчдын Холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав, Миг Монголын иншуртек группын гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг нар нээсэн бөгөөд уг төслийн уралдаанд 150 гаруй хүн онлайнаар бүртгүүлсэн байна.
Уралдаанд оролцогчид шилдэг санаагаа уралдуулахаар Санхүү Эдийн Засгийн Их сургууль дээр өнөөдөр маргааш ажиллах юм. Уралдаанд оролцогчдод Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилан Сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Бөхбат, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нийгмийн эрүүл мэндийн албаны ажилтан Д.Даваасүрэн, Гэгээн Үйлс ТББ-н тэргүүн Б.Ангараг нар ирж хүүхдийн гэнэтийн ослын талаарх тоо мэдээлэл хүргэж, мэргэжлийн зөвлөгөө, илтгэл хүргэсэн.
Маргааш уралдааны оролцогчид амжилттай хэрэгжиж буй төслийн удирдагч менторуудтай уулзаж төсөл боловсруулах сургалтад хамрагдана. Төслийн шалгаруулалт 6 сарын 14-нд дуусч шилдэг 5 төслийг тодруулан шагнал гардуулах ажээ.