007 тагнуулчийн тухай ээлжит шинэ ангийн зарим зураг авалт Английн "Pinewood" кино студид явагдаж байгаа бөгөөд дээрх үйл явадл тэнд болжээ. Дэлбэрэлтэд хүн эндээгүй ч нэг хүн бага зэргийн шарх авсан аж. Харин тайзны засалд багагүй хохирол учирчэээ. Дэлбэрэлт кинонд ашигладаг галын техникийн аюулгүй байдал алдагдснаас болсон бололтой . Жеймс Бондын тухай анхны кино 1962 онд гарсан бөгөөд 007 тагнуулчийн дүрийг зургаан жүжигчин бүтээсэн байдаг. Одоо хийгдэж буй 25 дахь ангийн Бондын дүрд сүүлийн ангиудад тоглосон Холливудын од жүжигчин Даниель Крейг тоглох аж. Харин гол хорон муу санаатыг “Bohemian Rhapsody” кинонд дуучин Фредди Меркьюригийн дүрээр 2019 онд “Оскар”-ыг авсан Рами Малек бүтээж байгаа гэнэ. Шинэ анги одоогоор Shatterthand гэдэг нэртэйгээр зураг авалт нь явж байгаа ажээ.