МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ, МЭНД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАКАЛАВР, МАГИСТРЫН СУРГАЛТАНД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль нь 1993 онд МҮЭХ-ны санаачлагаар ШУБЯ-ны /хуучин нэрээр/ зөвшөөрлөөр “Хөдөлмөрийн дээд сургууль” нэртэйгээр байгуулагдан 26 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус өмчийн дээд боловсролын байгууллага юм. Манай сургууль нь Монгол улсын боловсролын хуулийн дагуу 1996, 2004, 2011 онуудад I, II шатны магадлан итгэмжлэлд тус тус амжилттай хамрагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн чадварлаг багш, сургалтын өөрийн байр, оюутны дотуур байр, дадлагын хамтрагч байгууллагуудтай харьцангуй тогтвортой үйл ажиллагаа явуулдаг дээд сургууль юм.
Сургуулийн Алсын хараа
Хөдөлмөр, нийгмийн харилцааны сургалт, судалгааны их сургууль болно.
Эрхэм зорилго
Бид өндөр чадамж, хөрвөх чадвар бүхий мэргэжлийн ёс зүй, хүнлэг чанарыг эрхэмлэсэн
дэлхийн иргэнийг бэлтгэнэ.
ХЭМАБ-ын мэргэжлийн бакалавр, магистрын хөтөлбөрийн зорилго:
Хөдөлмөрийн даяаршлагдсан зах зээлд өрсөлдөж, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх чадвар бүхий ажил олгогчдын өндөр шалгуур, шаардлагыг хангасан, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцэн хөгжих, ёс суртахууны өндөр соёлтой чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөр боловсруулах үндэслэл
- Монгол Улсад 2005-2011 онд үйлдвэрлэлийн ослын улмаас 661 хүн нас барж, мэргэжлийн шалтгаалсан өвчний 1321 тохиолдол шинээр бүртгэгдэн, үйлдвэрлэлийн осол, МШӨ-ий даатгалын сангаас 83,9 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрт зарцуулсан тоо баримт байдаг.
- Дээрх байдалд Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд дүгнэлт хийж ХЭМАБ-ын асуудалд онцгой анхаарал хандуулж тодорхой шийдвэр гаргасан.
- Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний дөрөв дэх хөтөлбөр”-ийг баталж,
- “Их, дээд сургуулиудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, тусгайлсан элсэлт зохион байгуулах” зорилт дэвшүүлсэн.
- Мөн Монгол улсын “ХАБЭА-н тухай” хуульд: Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулах заалт,
- Хөдөлмөрийн сайдын А/114 дүгээр тушаалд (а/ 50-100 ажилтантай бол 1 ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан. б/Ажлын байрны эрсдэл ихтэй уул уурхай, эрчим хүч, зам барилгын салбар, үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйл бүхий аж ахуйн нэгж байгууллага ажилчны тоо хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан байна) гэж заасан нь энэ чиглэлийн хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах сургалт зохион байгуулах бодит шаардлага байгааг харуулж байна.
2016 оны статистикийн мэдээгээр улсын хэмжээнд 165000 гаруй аж ахуйн нэгж байгууллага байгаагаас 6436 ААНБ нь ХАБЭА-н ажилтантай гэсэн судалгаа байна. Харин эрсдэл өндөртэй уул уурхай, барилга, зам, тээвэр, эрчим хүч, боловсруулах үйлдвэрийн салбарын 14901 ААНБ, бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн барааны засвар, үйлчилгээний 27744 газарт ХАБЭА-н ажилтан шаардлагатай гэсэн тооцоо гардаг. Дээрх статистик тоо баримтаас харахад өнөөгийн байдлаар 51544 ХЭМАБ-ийн мэргэшсэн түвшний мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл ХЭМАБ мэргэжлийн эрэлт хэрэгцээ их, улмаар ахисан түвшинд мэргэшин суралцах хүсэлтэй элсэгчийн тоо хангалттай байгаа нь харагдаж байна. Шаардлагатай байгаа 51544 мэргэшсэн мэргэжилтний 10%-ийг магистрын сургалтад хамруулна гэвэл 5154 элсэгч суралцах боломжтой байна.
Бид 2015 оноос “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал”-ын бакалаврын мэргэжилтэнг бэлтгэж эхэлсэн ба анхны 19 төгсөгчидөө ажил амьдралын гараанд нь хөтөлж оруулаад байна. 2018-2019 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярын үеэр төгсөгчдөд ирсэн ажлын байрны захиалгаас дурьдвал:
№ |
Байгууллагын нэр |
Ажлын байрны захиалга |
1 |
Иргэний нисэхийн ерөнхий газар |
ХЭМАБ-ын мэргэжилтэн-1, Нягтлан бодогч-1 |
2 |
“Голомт” констракшн |
ХЭМАБ-ын мэргэжилтэн-1 |
3 |
“Эко” констракшн |
ХЭМАБ-ын мэргэжилтэн-5 |
4 |
“Мах импекс” ХК |
ХЭМАБ-ын мэргэжилтэн-1 |
5 |
“Мах маркет” ХК |
Бизнесийн эдийн засагч |
6 |
Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депо |
ХЭМАБ-ын мэргэжилтэн-1 |
7 |
“Эрчим прогресс” ХХК |
ХЭМАБ-ын мэргэжилтэн-1 |
8 |
93-р сургууль |
Хүний нөөцийн мэргэжилтэн-1 |
9 |
Е-март сүлжээ дэлгүүр |
Хүний нөөцийн мэргэжилтэн-2, ХЭМАБ-ын мэргэжилтэн-2, тооцооны болон татварын нягтлан бодогч-1 |
10 |
“Гүнж” ТББ |
Нийгмийн ажилтан |
11 |
БЗД-ийн 23-р хороо |
Нийгмийн ажилтан |
12 |
Нийслэлийн харъяа СХД-ийн амьдрах ухааны төв |
Нийгмийн ажилтан |
13 |
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар |
Нийгмийн ажилтан |
14 |
Автобус-3 ТӨК |
ХЭМАБ-ын мэргэжилтэн-1 |
15 |
Дундговь аймаг |
ХЭМАБ-ын мэргэжилтэн-1 |
Мөн манай сургуулийн дэргэдэх сургалт зохион байгуулах тусгай зөвшөөрөл бүхий “Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн төв”-өөрөө дамжуулан
- “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй”-н мэргэшсэн ажилтан бэлтгэх,
- Ажил олгогч эздийн,
- Нийт ажилтны,
- Шинэ ажилтны,
- Шилжин ажиллагсадын сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулан сертификат олгодог.
Бид ХАБЭМ-ийн магистрын хөтөлбөрөө боловсруулахдаа Казакстан улсын Карагандийн үйлдвэрлэлийн улсын их сургуулийн Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа ба үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, ОХУ-ын Казанийн биеийн тамир спортын дээд сургуулийн Боловсролын байгууллагын эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны магистрын сургалтын хөтөлбөр, ШУТИС-ийн БУХС-ийн ХАБЭМ-ийн удирдлага, АШУИС-ийн Хөдөлмөрийн эрүүл мэндийн магистр, МОШПА ТББ-ын Герман-Монголын хамтарсан хөтөлбөр, ОШМИ академи АНУ-Монголын хамтарсан хөтөлбөрүүдийг харьцуулан судалсан.
Дээрх хөтөлбөрүүд нь тодорхой нэг мэргэжлийн дагуу хэрэгжиж байгаа бол бидний боловсруулсан ХЭМАБ-ын хөтөлбөр нь аль ч салбарт ажиллах боломж бүхий “Үйлчилгээний чиглэлийн 10220101 индекс”-тэйгээрээ онцлог юм. /Төрийн байгууллага болон ААНБ/
Манай магистрын хөтөлбөр нь судлаач, мэргэжлийн гэсэн хэлбэртэй явагдана.
Та бүхэн манай бакалавр, магистрын хөтөлбөрийг сонгон өнөө үед эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжлийг сонгон суралцахыг урьж байна.
ХНХДС-ийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ц.Баясгалан /док/
ХНХДС-ийн ХАБЭМ-ийн тэнхимийн эрхлэгч Н.Уранчимэг /Ахлах багш/