Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан бийр” үзэсгэлэн 13 дахь жилдээ олны хүртээл боллоо.
Уг үзэсгэлэнд 35 хүртэлх насны залуу уран бүтээлчид дүрслэх урлагийн бүх төрлөөр оролцож байгаа нь онцлог байлаа.