Домогт хамтлагийн энэ удаагийн аялан тоглолт дөрөвдүгээр сарын 20-нд Майами хотоос эхлэн, Хойд Америкаар үргэлжилж, Канадын Оро-Мендотед зургадугаар сарын 29-нд өндөрлөхөөр төлөвлөсөн ажээ. Эл хугацаанд хамтлаг 17 тоглолт хийх ёстой байж. “Та бүхнийг итгэл хүлээлтийг ийнхүү хөсөрдүүлсэндээ би өөрийгөө үзэн ядаж байна. Тайзан дээрээ хурдан буцаж гарахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэж Миг Жаггер өөрийн Твиттер хуудсаараа шүтэн бишрэгчидпээ ханджээ. Тус хамтлагийн менежер гоцлол дуучин Мик Жаггерыг удахгүй бүрэн эдгээд тайзан дээрээ эргэж ирнэ гэж мэдэгдсэн ч уг өвчнийх нь тухай тодорхой зүйл хэлээгүй байна.