Улаанбаатар дахь “Гёте” хөгжмийн танхимаас хэрэгжүүлдэг GMUB төсөл болон Монгол Улсын Консерваторын жааз хөгжмийн бакалаврын хөтөлбөрт зочин багшаар ажиллаж буй ХБНГУ-ын гитарчин Макс Хаймлерын “Max Heimler and Cats” тоглолт ирэх даваа гарагт болно.
Тоглолтод түүний уран бүтээлийн хамтрагч, контрбасс хөгжимчин Мартин Зенкер болон нарийн бүрээчин Г.Хонгор, саксафонч А.Отгонбаатар, бөмбөрчин Х.Билэгжаргал нар оролцох ажээ. Мөн урилгаар “The marbles”, “The bluescoopers” зэрэг GMUB төслөөс “төрсөн” жааз хамтлаг тоглох аж. Ташрамд дурдахад, “Гёте” институт Монгол Улсын Консерватортой хамтран GMUB төслийг 2014 оноос хойш хэрэгжүүлж буй бөгөөд залуу хөгжимчдөд дэмжлэг үзүүлдэг.