Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй "ЯРУУ НАЙРАГЧИЙН ХӨРӨГ" үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд үе үеийн шилдэг яруу найрагчдын 55 хөрөг бүтээлүүд дэлгэгдсэн бөгөөд 20 гаруй зураач уран бүтээлчид өөр өөрийн арга барил, мэдрэмжээр бүтээсэн нь олон өнгө төрх эгшиг аялгууг нэгэн дор цогцлоосон мэт байлаа. Үзэсгэлэн “Best art gallerey”-д энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэнэ.