Өдгөө 98-н насыг наслаж буй Монгол Улсын хамгийн ахмад зохиолч, Ардын уран зохиолч, Нацагдор шагналт Бөхийн Баастад Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Монголын зохиолчдын эвлэлээс даруй найм ах тэрээр яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1964 онд төгссөн.
Тэрбээр МЗЭ-ийн шагнал 1966 онд "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал 1969 онд "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа, Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн 1999 онд, Монгол улсын Ардын Уран Зохиолч цол 2006 онд хүртсэн юм. XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг тэрээр олон уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа билээ.