Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт "Хүрэн морь" найраглал кино болох гэж байна. Уг найраглалаар бүтээсэн Монголын уран сайхны шинэ кино дэлгэцэнд гарахад бэлэн болж, энэ сарын 28-аас театруудаар гарна.“Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон найруулагч Г.Эрдэнэбилэг тус найраглалаар “Хийморь” нэртэй кино бүтээв. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн эл кинонд ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украйн, Киргиз, Малайзын 8 орны уран бүтээлч хамтран ажиллажээ.