Оросын эстрадын од Алла Пугаөчева хэдийн хэмжээний тэтгэвэр авдагийг түүний нөхөр М. Галкин “Gazgolder” телевизийн сувгаар рэпер Бастатай ярилцаж байхдаа ил болгожээ. Бүх насаа Оросын эстрадад зориулсан Алла Борисовна сард 2,0 мянган рублийн (30 $) тэтгэвэр авдаг аж. Харин оросын өөр нэгэн дуучин од Валерий Леонтьев мэргэжлээ балетын бүжижгчин гэж бичсэн учир тэтгэвэр нь 10,0 мянган рублээр (150$) тогтоогдсон тухай Галкин мөн л уг ярилцлагынхаа үеэр ярьжээ. Жүжигчин эр цааш нь ярихдаа “Алла ийм бага тэтгэвэр авдагтаа төдийлөн санаа зовдоггүй .Учир нь би гэр бүлээ тэжээж байна шүү дээ” гэжээ. Үүнээс гадна Алла Пугачева Европод оршин суух зөвшөөрөл авах гэж байгаа нь өнгөрсөн наймдугаар сард хэвлэлээр ил болсон билээ.