УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, Б.Золжаргал, Э.Тодгэрэл гэсэн залуу уран бүтээлчид цаашдаа кино дэлгэцийн уран бүтээлд хүч сорихоор "Драм3" нэртэй болоод байгаа билээ. Тэдний хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл болох "ТЭРБУМЫН ХЭРЭГ" УСК өнөөдөр нээлтээ хийж бүх кино театруудаар гарах боллоо.
Тус киноны гол дүрд МУАЖ Н.Сувд тоглон бүтээлийг амилуулжээ. Энэхүү киноны үйл явдлаас дурдвал том азгүйтэл маш том боломжийг бий болгож хэний ч санаанд оромгүй хуйвалдаан эхэлдэг. Хэн хэндээ ашигтай байхаар тооцсон төлөвлөгөө амжилттай үргэлжилж байлаа. Гэтэл.. Өчүүхэн жижиг хэрэг яван явсаар хүн барьцаалсан хэрэг болон даамжирч улс төр, нам засаг, оффшор, сонгууль гэсээр тэрбум болтлоо томорчээ.