Их хотын урлаг ТББ, Монголын Урчуудын Эвлэл хамтран “Улаанбаатар Арт Фестиваль”-ийг өчигдөр “Морьтны хөшөө” цогцолборт нээлээ.
Монгол улсад анх удаа санаачлан зохион байгуулж буй уг фестивальд БНХАУ, Швед, Эстони, Мянмар, Австрали улсаас шилдэг уран бүтээлчидхүрэлцэн ирж Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, түүний олон улс дахь байр суурь, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг, лекц зохион байгуулах юм байна.
Мөн БНХАУ-ын алдарт уран барималч И Сан өөрийн бүтээл болох “Хязгааргүй даяарчлал” бүтээлээ монгол улсын засгийн газарт хандивлах юм. Үзэсгэлэн энэ сарын 15-н хүртэл үргэлжилнэ.