ЗХУ-ын Ардын жүжигчин, эстрадын домог болсон дуучдын нэг Иосиф Кобзон 81 насандаа таалал төгслөө. Тэрээр 13-н жилийн турш хорт хавдартай тэмцэж байжээ. Хэдий Иосиф Кобзон хорт хавдартай байсан ч жилийн өмнө буюу 80 насныхаа ойг тэмдэглэхдээ Кремлийн ордонд тоглолтоо хийж байсан билээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр хүнд өвчнөөр шаналж байгаа хүмүүст сэтгэлийн дэм өгч, хандив өргөж байжээ. Хэдэн өдрийн өмнө түүний биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг өвчтэй байх хугацаанд эхнэр Нинел нь хамгийн ойр байжээ.
Эх сурвалж: http://super.ru/a/kobzon/