Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Бид мартахгүй” ёслолын ажиллагааны үеэр түүний үр хүүхдүүдийн тохижуулсан УДЭТ-ын 17 тоот өрөөг Г.Гомбосүрэн агсны нэрэмжит болгов. Тайз дэлгэцийн салбарт 62 жил ажиллахдаа олон сайхан дүрээрээ Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн түүний Алдрын танхимыг нээж театрын удирлагууд, үр хүүхдүүд нь тууз хайчиллаа.
Алтан үеийн ахмад уран бүтээлчдээ дурсах, уран бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор жил болгон зохион байгуулдаг “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээнд энэ удаа Г.Гомбосүрэн агсныг алдаршуулж, жүжигчдийн дүрийн хуваарилалт, зохиолтойгоо танилцаж сургуулилт хийдэг түүхт 17 тоот өрөөг түүний нэрэмжит Алдрын танхим болгов.