ABBA хамтлаг гэхээр "Happy new year" гэдэг дуу өөрийн эрхгүй аялагддаг. Тэгвэл уг хамтлагийн хоёр шинэ дуу 12 дугаар сард NBC болон BBC телевизээр цацагдах нь. Хамтлагийн гишүүд сэтгүүчдэд өгсөн ярилцлагадаа “Бид хөгширсөн ч гэлээ дуунууд маань мөнхийн залуугаараа байдаг. Энэ л хамгийн сайхан мэдрэмж” хэмээжээ.
Тэд 35 жилийн дараа нэгдэж байгаагаа энэ оны зургадугаар сард мэдэгдсэн. Тэгвэл шинэ дууныхаа ажилд ороод байгаагаа инстаграм дахь албан ёсны хуудсаараа дамжуулж мэдэгдлээ.
Агнета Фельтског, Бьорн Ульвеус, Бенни Андерссон, Анни-Фрид Лингстад нар хамгийн алдартай дуунуудыг зохиож, хамгийн шилдэг борлуулалттай цомогуудыг гаргасан хөгжмийн уран бүтээлчид болж чадсан.
Ингээд 35 жилийн дараа эргэн нэгдэж байгаа ABBA хамтлагийн гишүүдийн өөрчлөлтыг харцгаая