Өвөрмонголын кино үйлдвэр бас нэгэн “Чингис хаан” кино бүтээжээ.
Үлгэр, туульсын хэлбэртэй, мангас, чөтгөр, албин олонтой, Хятадын уламжлалт тулааны урлагийн элементүүд болон компьютер график өргөн ашигласан уг киног үзсэн монголчууд “Чингис хааны тухай үлгэрийн кино хийсэнтэй нэг л эвлэрч өгөхгүй юм. Сэдэл, хийц нь уг нь дэлхийд алдаршсан “Бөгжний эзэн”, “Хоббит” маягийн бүтээл. Гэхдээ л сүр хүчит хааныхаа дүрийг үлгэрийн сэдвээр харах таатай биш юм, сэтгэлд наалдахгүй байна” хэмээж байна.
Нийт 50 сая ам доллараар бүтсэн энэхүү киноны найруулагч нь Хасчулуу. Харин гүйцэтгэх продюсер нь “Чононд сүлд” киноны найруулагч Жан Жакю ажээ. Гол дүрүүдэд Өвөрмонголд алдартай, монголчуудын танил жүжигчдийн зэрэгцээ Бүх Хятадын алдартай уран бүтээлчид ч тоглосон байна.