Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам PLAYTIME 2018 наадам 7-р сарын 6, 7, 8-ны өдөр Монгол Шилтгээнд зохиогдож байна. Өнөөдөр тус наадмын сүүлчийн өдөр.
2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан тус наадам ирэх жил 17 дахь жилдээ болох бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
Playtime наадмаар дэлхийд алдартай, Монголоос олны танил, шилдэг, шинэ залуу 30 хамтлаг дуучин, Электроник дэнс хѳгжмийн шилдэг 20 Ди-Жэй нийт 50 гаруй хамтлаг уран бүтээлчид цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэдгээс гадна La Vie En Rose асарт жазз, акустик хөгжмийн тоглолтууд болдог.
Үүнээс гадна наадмын үеэр “REPLAY” буюу хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болжээ.
Playtime наадам нь Нийслэлийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдаж, олон улсын амьд хөгжмийн наадам болж цар хүрээгээ улам өргөтгөсѳѳр байна. Улаанбаатар хотыг орчин үеийн урлаг хөгжмийн соелыг түгээгч нийслэл хот болгож, дэлхийд алдартай хамтлаг дуучдыг тогтмол урьж, ойрхи хөрш улсуудыг хамарсан тэргүүлэх амьд хөгжим, орчин үеийн урлагийн наадам болгож улс орондоо аялал жуулчлалыг хѳгжүүлэхэд тус наадам ѳѳрийн хувь нэмрээ оруулдаг.