Гэрэл зураг сонирхогч Г.Батсүхийн “Эс хайрлахын аргагүй ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн “Norphei Art” галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэгджээ. Гэрэл зураг сонирхогч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, олон улсын харилцааны доктор Г.Батсүх нь ан амьтан, жигүүртэн шувуудын амьдрал, зуршил, торгон агшныг гэрэл зургийн хальснаас дагнан буулгадаг билээ.
Үзэсгэлэн энэ сарын 25-н хүртэл гарна.