УДЭТ-ын тайзнаа В.Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” жүжгээр нээлтээ хийсэн “Сонгодог жүжгийн өдрүүд” үргэлжилж байна.
Дэлхийн сонгодог жүжгийн өдрүүдээр театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг дэлхийн сонгодог бүтээлийн ноён гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 15, 16-нд толилуулах юм.
Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, туслах найруулагчаар СТА Ч.Түвшин, Ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, Бүжиг дэглээчээр СТА Т.Төгсөө, Хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллажээ. Дүрүүдэд Гамлетад СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд СТА М.Тогтохжаргал, Данийн ван Клавдийд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тус тус дүр бүтээв.