Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Алтан Бийр-12" олон улсын үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд МУЭ-ийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэл, Иран, Серби, Чех, Египетийн уран бүтээлчид оролцож байгаагаар онцлогтой.
Дашрамд дуулгахад “Алтан бийр-12” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн ялагч Ж.Анунаран өөрийн "Орон" холимог техникийн ажлаараа шагнал хүртэж, дэд байрын шагналыг П.Ганзориг ""Урсгал" бүтээлээрээ шалгарсан юм. Энэ жилийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 11-ны өдөр хүртэл МУЭ-ийн "Арт галерей"-д тавигдах аж. Тус үзэсгэлэнд оролцохоор ирсэн Египетийн Кайр дахь Соёлын яамны Газелын галлерейн захирал Амир Эл Лити болон залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс толилуулья.